Үйл явдал1 мин унших

Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг энэ сард багтаан олгох талаар хуралдаж байна

Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг энэ сард багтаан олгох талаар хуралдаж байна

ЭМЯ, ЭМДҮЗ-ийн ажлын алба, ЭМДЕГ -ын удирдлагууд эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын үндсэн цалингийн 30 хувийн нэмэгдлийг 2026 оны нэгдүгээр сард багтаан гарт олгох зохицуулалтыг хэрхэн хийсэн талаар хуралдаж байна.

Нэгдүгээр сард салбарынхны үндсэн цалинг 30 хувь нэмэгдүүлэх бол энэ ондоо багтаан дараах байдлаар 75 хувь нэмэгдүүлэх юм. Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2026 онд багтаан 3,000,000 (гурван сая) төгрөгт хүргэхээр дараах үе шаттайгаар нэмэгдүүлнэ:

• 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс – 30 хувиар,

• 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,

• 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,

• 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,

• 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,

• 2026 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс- 9 хувиар тус тус нэмэгдүүлнэ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эрүүл мэндХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2023
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013
  6. 2012