Онцлох мэдээ1 мин унших

Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо

Хамтран хэрэгжүүлэх бодлогын баримт бичиг, дадлага, сургуулийн талаар санал солилцлоо

Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Д.Очирбаттай хоёр талын уулзалт хийлээ.

Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн улсын албанд гамшгаас хамгаалах команд штабын сургууль болон эрүүл мэндийн байгууллагуудад гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг зохион байгуулах юм.

Мөн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн баримт бичгийг боловсруулж, ирэх наймдугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР-17)-д хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эрүүл мэндХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2023
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013
  6. 2012