#Коммент2 мин унших

Д.Очирбат: Уламжлалт анагаах ухааны хөгжлийн шинэ эрин эхэллээ

Д.Очирбат: Уламжлалт анагаах ухааны хөгжлийн шинэ эрин эхэллээ

Монголын уламжлалт анагаах ухааны түүхийг 5000 жилийн өмнөөс эхтэй хэмээн үздэг. Эзэн Богд Чингис хааны алтан ургийн Ламын гэгээн, оточ Лувсанданзанжанцан 345 жилийн өмнө буюу 1681 онд анхны Монгол анагаах ухааны эмнэлгийг байгуулж байв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, уламжлалт анагаах ухааны мэдлэг, өв соёлыг судлан шинжилж, гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зарлиг гаргасан билээ.

Энэхүү зарлиг ёсчлон батлагдсанаар уламжлалт анагаах ухааны хөгжлийн шинэ эрин эхэллээ. 5 мянга гаруй жилийн түүхтэй уламжлалт анагаах ухааны хөгжлийг түүчээлэн авчирсан үе үеийн эрдэмтэн докторууд, оточ маарамба, эрүүл мэндийн салбарынхан, эмч, багш нарт маш их  итгэл, урам өгсөн. Уламжлалт анагаар ухааныг залуучууддаа өвлүүлж, уламжлуулах урам зоригийг өгч чадлаа. “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” зарлиг ёсчлон батлагдаж анагаах ухааны бүтцийг аймаг, орон нутгуудад бий болох зэрэг чухал ажил  хийгдэх юм.

Энэ хүрээнд:

  • Уламжлалт анагаахын салбарын бүтэц, зохион байгуулалт, тусламж үйлчилгээ, санхүүжилт, дэд бүтцийн хөгжлийг дэмжсэн хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх;

  • Уламжлалт анагаахын эх сурвалж, өвийг судлан шинжлэх, уламжлалт болон орчин цагийн анагаах ухааны нийцлийг тогтоох, дэвшилтэт технологи, их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан хөгжүүлэлт, инновацыг дэмжих, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн оюуны өмчийн эрхийг хамгаалах;

  • Уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, хүний нөөцийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх;

  • Уламжлалт эмийн түүхий эдийн тархац, нөөц, найрлага, үйлдлийг судлах, тарималжуулах, уламжлалт эм үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангах, гадаад зах зээлд нийлүүлэх;

  • Уламжлалт анагаах ухааны мэдлэгт суурилсан эрүүл амьдрах хэв маяг, уламжлалт эмийн зохистой хэрэглээг ард иргэдэд хэвшүүлэх;

Түүнчлэн, монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хяналт-шинжилгээ, үнэлгээний бүтэц, тогтолцоо бий болгох зэргээр ажиллах юм. Өдгөө уламжлалт анагаах ухааны салбарт хэвтэн эмчлүүлэх 44,000 гаруй ор бүхий 80 гаруй эмнэлэгт 1,277 эмч, 457 сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн ажилладаг.  

Мөн 200 гаруй эрдэм шинжилгээний ажилтан, эмч, мэргэжилтэн бэлтгэх зургаан их сургууль, эмийн зургаан үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна.  

Д.Очирбат: Уламжлалт анагаах ухааны хөгжлийн шинэ эрин эхэллээ

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эрүүл мэндХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2023
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013
  6. 2012