Үйл явдал2 мин унших

Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо хот, тосгоны асуудлыг хэлэлцэнэ

Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо хот, тосгоны асуудлыг хэлэлцэнэ

Монгол Ардын намын Удирдах зөвлөл дэргэдээ бодлогын хороод байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын ахалж буй Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хорооны анхны хурал өнөөдөр /2026.01.23/ боллоо.

Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо хот, тосгоны асуудлыг хэлэлцэнэ

Бодлогын хорооны хуралд намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар оролцож тус хороог ямар зорилготой байгуулсан, цаашид юунд зорьж ажиллах тухайд байр сууриа илэрхийлэв.

Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо хот, тосгоны асуудлыг хэлэлцэнэ

Бодлогын хорооны бүрэлдэхүүнд намын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд, дэргэдэх байгууллагын төлөөлөл, УИХ болон Засгийн газрын гишүүдээр ажиллаж байсан нам, төрийн туршлагатай ахмад гишүүд, аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тухайн салбарын судлаач, эрдэмтдийн төлөөлөл зэрэг нийт 30 гаруй хүн багтжээ.

Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын хувьд парламентад Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажилладаг бөгөөд Монгол Улсын засаг захиргааны асуудал, төрийн албаны зөвлөл, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд бэлтгэх зэрэг асуудлыг намын бодлогын хороогоор түлхүү хэлэлцэх шаардлага бий гэж үзэж байлаа.

Тус бодлогын хорооноос цаашид гурван чиглэлээр ажлын хэсэг байгуулж хорооны гишүүдээ хуваарилах юм байна. Мөн дараагийн хурлаараа Төрийн албаны зөвлөл, хот тосгоны эрх зүйн байдлын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж энэ сэдвээр холбогдох албаны хүмүүстэй санал солилцох, судалгаа тооцоонд үндэслэн тодорхой ахицтай шийдвэр гаргахаар боллоо.

Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэдэх бодлогын хороод орон тооны Нарийн бичгийн дарга нартай ажиллах юм. Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хорооны Нарийн бичгийн даргаар Г.Одгэрэл ажиллана.

Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо хот, тосгоны асуудлыг хэлэлцэнэ
Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо хот, тосгоны асуудлыг хэлэлцэнэ
Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хороо хот, тосгоны асуудлыг хэлэлцэнэ

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Монгол Ардын намХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2008