#Тойрог1 мин унших
Дорноговь аймгаас гавьяат малчин тодорлоо

Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам, Тэмээчдийн V зөвлөгөөн Дундговь аймгийн Мандалговь хотноо өргөн дэлгэр болж байна. Энэ нь тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, тэмээний гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, тэмээг төрийн бодлогоор дэмжих томоохон ач холбогдол бүхий шийдвэр билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дундговь аймгийн Мандалговь хотод Улсын тэмээчдийн зөвлөгөөнд оролцож, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Дөрвөлж багийн малчин Эрдэнийн БАЯРМАГНАЙГ Монгол Улсынхаа дархан хилийн бүс нутаг Бүргийн хөндийдөө жилийн дөрвөн улиралд их говийн эзэн болсон тэмээгээ өсгөж уйгагүй хичээл зүтгэл гаргаж цаг наргүй хөдөлмөрийн үр шимээр Монгол Улсын Гавьяат малчин цол тэмдэгээр мөн Улаанбадрах сумын тэмээчин Дамдин овогтой ДАШЖАМЦЫГ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагналаа. Олон жилийн уйгагүй хөдөлмөрийнхөө үр шимээр тэмээгээ мянга давуулан өсгөсөн хөдөлмөрч малчидаа халуун баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!


Сэтгүүлч Ц.Соёлмаа

