Үйл явдал1 мин унших
Улсын аварга малчны цол тэмдгийг гардууллаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, Тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Алдарбаяр болон аймгийн Засаг дарга О.Батжаргал нартай шинээр төрөн гарсан Улсын аварга малчдад цол тэмдгийг гардуулан өглөө.
Улсын аварга малчнаар:
1/ Хөвсгөл сумын Чулуут багийн малчин Т.Баярбилэг
2/ Улаанбадрах сумын Аргалант багийн малчин Г.Ариунболд
3/Хатанбулаг сумын Агаруут багийн малчин Сумъяагийн Улсболд;
4/ Эрдэнэ сумын Дөрвөлж багийн малчин Гавуугийн Эрдэнэбаяр;



Монгол мал аж ахуйн уламжлалыг өвлөн авч уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрч зангаараа эрдэнэт мал сүргээ таван төрлөөр нь өсгөн үржүүлж, улсдаа үнэлүүлсэн нутгийн аварга малчин танд халуун талархал илэрхийлэн ухаан билэг нь хойч үедээ үлгэр дуурайлал болж, Монгол түмний бахархал болсоор байх болтугай.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

