Үйл явдал1 мин унших
Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг түүхт 95 жилийн ойн босгон дээр шинэ гавьяат эмчээ өлгийдөн авлаа

Гавъяа, Шагнал
Хандын ХҮҮХЭНЭЭ эмч маань эрүүл мэндийн салбарт 1966 онд Дорноговь аймгийн Анагаахын дунд сургуулийн эх барихуйн тусламжийн багшаар ажлын гараагаа эхэлж, өнөөдрийг хүртэл хүүхдийн эмч мэргэжлээр тасралтгүй 60 жил ажиллаж байгаа бөгөөд мянга мянган бяцхан үрсийн эрүүл мэндийн манаанд зогссон гавьяатай эрхэм билээ.
Олон жилийн уйгагүй хөдөлмөр, мэргэжлийн ур чадвар, хүнлэг энэрэнгүй сэтгэлийг нь үнэлж, МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭМЧ цолоор шагнагдсанд халуун баяр хүргэе!
Сэтгүүлч Ц.Соёлмаа
