Үйл явдал1 мин унших
Дорноговь аймгаас алтан төлийн эзэд тодолоо

МҮОНР-гийн Таван эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан төлийн эзэн" шагналд Дорноговь аймгаас :
1/ Хөвсгөл сумын малчин Алтантулгын Бүрэн-Амгалан “Алтан ишигний эзэн”,
2/ Хатагбулаг сумын малчин Сумъяагийн Гантулга “Алтан тугалны эзэн”,
3/ Мандах сумын малчин Жанчивсүрэнгийн Чулуунбаатар “Алтан ботгоны эзэн” нар тус тус шалгарлаа.
Уг шагналыг тухайн жилдээ хамгийн олон төл хүлээн авсан, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарсан, малчдыг ажлын байраар хангасан байдал, малынхаа ашиг шимийг боловсруулж зах зээлд гарган өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагаанд хэрхэн санаачилгатай ажилласан зэрэг үзүүлэлтийг харгалзан олгодог билээ.
Жилийн дөрвөн улиралд буянт мал сүргийнхээ төлөө бие, сэтгэлээ чилээн, цаг наргүй хөдөлмөрлөж буй Алтан төлийн эзэддээ баяр хүргэж, Буянт мал сүрэг тань тал дүүрэн өсөхийн ерөөл өргөе.й
Сэтгүүлч Ц.Соёлмаа
