Үйл явдал1 мин унших

“Улс төрийн академи – Хойд бүсийн сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн нээлт боллоо

“Улс төрийн академи – Хойд бүсийн сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн нээлт боллоо
  • Улс төрийн манлайлал, бүс нутгийн тогтвортой хөгжилд чиглэсэн “Улс төрийн академи – Хойд бүсийн сургагч багш бэлтгэх” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

  • Энэхүү хөтөлбөр нь Хойд бүсийн орон нутгийн боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, сургагч багш бэлтгэх замаар улс төрийн мэдлэг, манлайллын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой юм. Хөтөлбөрт Орхон, Булган, Хөвсгөл аймаг болон Улаанбаатар хотоос нийт 25 оролцогч хамрагдаж, өөрийгөө хөгжүүлэх, бусдыг манлайлах ур чадвараа дээшлүүлэхээр хүрэлцэн ирсэн байна.

  • Тус сургагч багш бэлтгэх хөтөлбөр нь МАН-ын дэргэдэх Улс төрийн академи болон SDY холбооны дэргэдэх SDY Academy хамтран зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд оролцогчдыг бүс нутгийн хөгжил, бодлогын манлайлал, оролцоонд суурилсан сургалтын арга зүйгээр чадавхжуулахад чиглэж байна.

  • Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид улс төрийн боловсрол, манлайлал, сургалтын арга зүй, орон нутгийн хөгжилд чиглэсэн мэдлэг, ур чадварыг эзэмшиж, цаашид бүс нутагтаа сургагч багшаар ажиллах сууриа тавих юм.

  • Илтгэл тавих санал тавин урьж оролцуулсан  SDY Mongolia хамт олондоо баярлалаа. Сургагч багш нартаа илтгэлийг минь шимтэн сонссонд талархаж байгаагаа илэрхийлэе.

УлстөрХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2023
  2. 2020
  3. 2018
  4. 2017
  5. 2015
  6. 2014
  7. 2011
  8. 2008