Үйл явдал1 мин унших
Н.Учрал: Хариуцлагатай эргэх холбоотой ажиллах болно

Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал Баянхонгор аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ аймгийн Монгол Ардын намын хорооны гишүүд, дэмжигчидтэй уулзлаа. Монгол Ардын нам, УИХ-ын даргын хувиар намын бодлого үйл ажиллагааг УИХ, ЗГ-ын түвшинд нэгдмэл байр суурьтай, тогтвортой авч явах тал дээр анхаарч ажиллах болно. Түүнчлэн гишүүн төвтэй, тэднийхээ итгэл оролцоонд суурилсан бодлогыг дэвшүүлж, түүнийхээ биелэлтийг хангах цаг ирсэн. Анхан шатанд ажиллаж байгаа гишүүд дэмжигчдийнхээ идэвх оролцоог хангах нь намын гишүүдийн итгэх итгэл дэмжлэгийг нэмэгдүүлнэ гэдгийг онцоллоо.
