Үйл явдал1 мин унших
Women Corporate Directors Монголын салбар зөвлөлийн хурал боллоо

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Women Corporate Directors Монголын салбар зөвлөлийн хуралд өнөөдөр 20 гаруй бизнесийн төлөөлөл, 6 орны элчин сайдын яамд, олон улсын байгууллагын төлөөлөл, 10 гаруй УИХ гишүүд оролцлоо.

Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих тухай хуулийг өнгөрсөн УИХ-д Д.Сарангэрэл тэргүүтэй эмэгтэй гишүүд өргөн барьж Ж.Чинбүрэн гишүүн ажлын хэсгийг ахалж ажилласан. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг онцолж байгаа нь хууль зөрчиж байна гэх мэт олон шүүмжлэлтэй нүүр тулсаар хууль батлагдаж чадаагүй.
Олон улсад эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих санхүүжилт их болсон. Гэтэл манай улсад хуулийн тодорхойлолт ч байдаггүйгээс гадаадын хөнгөлөлттэй зээл оруулж ирэхэд ч хүндрэлтэй.
ТАНЫ БОДЛООР АЛЬ НЬ ЭМЭГТЭЙЧҮҮД ДАВАМГАЙЛСАН (women led business) БИЗНЕС ВЭ?
1. Эмэгтэй захиралтай бол
2.Эмэгтэйчүүд ихэнх хувьцааг эзэмшдэг бол
3.Ажилчдын ихэнх нь эмэгтэйчүүд бол
Эмэгтэй гишүүд бид хуулиа дахин өргөн барьж батлуулна. Банкны хүү өндөр үед эмэгтэй бизнес эрхлэгчдээ дэмжих бүхий л замыг эрэлхийлнэ. Та бүхэн хамтран ажиллаарай.