Үйл явдал1 мин унших
Н.Учрал: Орон нутагтаа хийж, бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй бизнес эрхлэгчийн ажлын байрыг хамгаалж, дүрэм журам, бичиг цаасаар чөдөрлөх биш ЧӨЛӨӨЛНӨ

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
“Чөлөөлье” санаачилга бол хүнд суртал, саад гацааны шалтгаан болсон давхардсан дүрэм журам, төрийн хэт оролцооноос иргэдээ чөлөөлөх ажил билээ.
Хандлагын өөрчлөлт, оюун санааны чөлөөлөлт юм. Улаан, цэнхэр нам, манай, танай сум гэж талцалгүйгээр хандлагаа өөрчилж, намчирхлаа зогсоож харуулъя. Өвөрхангайчуудтай уулзах үеэр яг ингээд эгнээд сууж байгаа шигээ тохой нийлүүлээд хамт зүтгээрэй гэж захилаа. Ялгаварлан гадуурхалтад өртөхгүйгээр, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ шаардаж байна.

Газрын хэвлийн баялгийнхаа өгөөжийг орон нутгийн иргэд тэгш хүртдэг болохыг хүсэж байна.
Хууль дарга, цэрэг гэлтгүй хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгооч гэж захиж байна
Тэтгэвэртээ гарлаа гээд гэрийн мухар сахихын оронд чаддагаа зааж, мэддэгээ өвлүүлмээр байгаагаа учирлаж байна.Товчхондоо, орон нутгийг дэмжинэ гэдэг нь орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлнэ л гэсэн үг.

Орон нутагтаа хийж, бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй бизнес эрхлэгчийн ажлын байрыг хамгаалж, дүрэм журам, бичиг цаасаар чөдөрлөх биш ЧӨЛӨӨЛНӨ.Парламентаас батлах хуулиуд төрийн эрх мэдэл биш иргэний эрх ашгийн талд үйлчилнэ.