Үйл явдал1 мин унших
Малын гаралтай түүхий эдийн үнэ цэн, боловсруулах үйлдвэр барих шаардлагатай талаар ахмадууд хэлж байна
Шимт сүргийнхээ сүү, цагаан идээг хангалттай боловсруулдаг шигээ арьс, шир, өлөн гэдэс, яс гээд амьсгалаас бусдыг нь ашиглаж ирснийг ч санууллаа.
Ахмадын тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхгүй бол авсан хэдэн төгрөг эм, тариандаа ч хүрэлцдэггүйг бас хөндөж байна.
Нийгмийн даатгалын сангийн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулж, шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоог шинэчилнэ.
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр аймгуудад боловсруулах үйлдвэр байгуулж, тээвэр ложистикийн дэд бүтцийг шийдвэрлэснээр хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт нэмэгдэнэ.
Орон нутгийн хөгжлийг дэмжсэн бодлого нь орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд л чиглэх ёстой юм.


