Үйл явдал1 мин унших
Хөвсгөл аймгийн тариалан сум шинэ цаг уурын өртөөний байртай боллоо

Хөвсгөл аймаг Цаг уурын 11 өртөөтэй. Тасралтгүй 24 цагаар ажилладаг цаг уурчдын хувьд ажил үүргээ гүйцэтгэхэд дулаан байр, ажиллах орчин нөхцөл хамгийн чухал байдаг. Тиймээс Тариалан, Цагаан-Үүр, Шинэ-Идэр сумын Цаг уурын өртөөний байрыг шинээр барихаар 640 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусгасан бөгөөд Тариалан сум ийнхүү шинэ Цаг уурын өртөөний байртай боллоо.
Энэ жилдээ Цагаан-Үүр, Шинэ-Идэр сумын Цаг уурын өртөөний байр ашиглалтад орно. Хөвсгөл аймгийнхаа сумдын Цаг уурын өртөөний байрыг шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд Ренчинлхүмбэ сумын Цаг уурын өртөөний байр 2021 онд шинээр баригдаж ашиглалтад орсон юм.
Цаг уурын өртөө нь ард иргэд, малчдыг цаг агаарын мэдээллээр 24 цагаар хангаж, урьдчилсан сэргийлж ажилладгаараа онцлогтой. Тариалан сумын Цаг уурын өртөөний хамт олныхоо цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


