Үйл явдал1 мин унших
Дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй амины сууцны экстерналити судалгааны дүнг сонслоо

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Монгол Банкны байранд Дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй амины сууцны экстерналити судалгааны дүнг очиж сонсож, банк санхүүгийн байгууллагуудтай санал солилцов.
Гэр хорооллын орон сууцыг сайжруулах санхүү, эдийн засгийн үр ашигтай ганц хувилбар нь “дэд бүтэцгүй дулаан байшин”. Өөрөөр хэлбэл дэд бүтэц татахад оруулах хөрөнгө их, өөрөө өөрийгөө даах боломжгүй. Энэ тоо нь миний байр суурь болох “хашаандаа дулаан сууц барихад дэд бүтцийн шаардлага тавихгүйгээр дулааны хэмнэлттэй л бол ипотекийн зээл олго” гэдэгтэй нийцэж байгаа юм.

Гадаадан ногоон зээлийн эх үүсвэрийг зарцуулах хамгийн гол, үр ашигтай шийдэл бол дулаан байшин. Улсын төсвийг бас утаа гаргадаг түлш, зууханд зарцуулахгүй гэж УИХ 53-р тогтоол гаргасан ч Засгийн газар, Нийслэл хэрэгжүүлэхгүй байгаа. Ухаандаа төсвөө түлшинд биш сууцанд зарцуулах бодлогын шилжилт гэсэн үг юм.