Үйл явдал1 мин унших
Хэнтийн Дадал суманд ажиллаж, иргэд болон төрийн албан хаагчдын төлөөлөл 130 гаруй хүнтэй уулзлаа

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Монгол Улсын болон Зүүн бүсийн түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болсон Дадал суманд Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 онд 2, 2025 онд 1 хайгуулын лиценз олгосныг буруушааж буйгаа илэрхийлэв.

Засгийн газар энэ асуудалд онцгойлон анхаарч, ирэх хаврын чуулганаар хэлэлцэх Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөд бүс нутгийн онцлог, түүхэн аялал жуулчлалын чиглэлийг тусгайлан авч үзэхийг уламжиллаа.
Мөн тус суманд малын эрүүл мэндийн шаардлагад нийцсэн “Эрүүл бүс” байгуулж, 40 мянган га газрыг тусгаарлаад байна. Иймд уг бүстэй холбоотой журмыг ХХААХҮЯ-наас яаралтай баталбал цаашид Дадал сум ОХУ руу мах экспортлох боломж бүрдэх юм. Энэ ажлыг түргэвчлэх шаардлагатайг холбогдох яам, Засгийн газарт хүргэхийг тэмдэглэн хэллээ.

Түүнчлэн иргэд Дадал суманд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Онцгой байдлын бүлэг байгуулах, Балжийн голын гүүрийн асуудал, төрийн албан хаагчдын цалин, нийгмийн баталгаатай холбоотой хэд хэдэн асуудлыг хөндөн асуулт асууж, хариулт авлаа.