Үйл явдал1 мин унших
“Нээлттэй, цэгцтэй-Ардчилсан нам” үндэсний аяны нээлт боллоо

Өнөөдөр шинийн-15-ны билэгт сайн өдөр “Нээлттэй, цэгцтэй-Ардчилсан нам” үндэсний аяны нээлт боллоо. Энэхүү аяны нээлтийн үеэр УИХ-ын гишүүд, намын ахмад, дунд, шинэ үеийн гишүүд, орон нутгийн намын ХЭГ-ын удирдлагууд, тэдний олон сонирхолтой ярилцлага, үзэл бодол, намын шинэчилсэн цахим бүртгэл, намын дотоод сонгууль хэрхэн явагдах зэргээр мэдээлэл, танилцуулга явагдлаа.

Ардчилсан нам 36 жилийн өмнөх 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас хойш бүхэл бүтэн шинэчлэлийг Гал морин жилд дахин эхлүүлж байгаа нь улс төрийн том хүчний хувьд манлайлал харуулж чадсан, намын шинэчлэлийг бодитой болгож чадахаа баталсан үйл явц боллоо. Ардчиллын гэрэгэ” цахим бүртгэлд гишүүн бүрийг хамруулж, ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэгч хэн бүхэнд АН-ын гишүүн болох үүд хаалгаа нээлээ гэж харж байна.

“Ардчиллын гэрэгэ” бол АН-ын гишүүний батлах төдийгүй ардчиллын баталгаа, ардчилсан үнэт зүйлсийг багтаасан, нөгөө талаас дэлхийн чиг хандлага, өөрчлөлт, техник технологийн хөгжилд суурилсан цахимжуулалт, гишүүдийн амьдрал ахуйд шууд холбогдох нууцлалтай баримт бичиг болсон нь олон нийтэд хүрсэн том ажил боллоо.

