#Тойрог1 мин унших
Гурванбаян тосгоны 60 гаруй иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо

Иргэд спорт заалтай болох хэрэгцээ шаардлага өндөр байгааг онцлов. Мөн тосгонд суурьшин ажиллаж буй төрийн албан хаагчдад байр, орон сууц дутагдалтай байгаа, газар өмчлөл, тосгоны ИШС-ний засвар үйлчилгээ, малын тарилга, вакцины чанар, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, тоног төхөөрөмжийн хангалттай бус байдал зэрэг асуудлаар санал хүсэлтээ илэрхийлэв.

Түүнчлэн төр, засгаас гарч буй шийдвэрүүд орон нутагт хэрэгжихдээ зөрүүтэй байгааг дурдав. Тухайлбал, багш нарын цалингийн нэмэгдэл бодитоор нэмэгдээгүй, орон тооны цомхотгол хийгдсэн нь хүндрэл үүсгэж буйг хэллээ.
Төрийн хэмнэлтийн хүрээнд тосгоны Захирагчийн алба сүүлийн 6–7 сарын хугацаанд цалингийн зардлаас өөр төсөвгүй ажиллаж байгаа нь төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бэрхшээл учруулж байгааг онцолсон юм.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан




