#Тойрог2 мин унших
Батширээт сумын иргэдийн төлөөлөл 100 гаруй хүнтэй уулзалт хийж, санал хүсэлтийг хүлээн авлаа

Батширээт сумын нутаг дэвсгэрийн 80 гаруй хувийг ойн сан эзэлдэг. Тиймээс ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай, Ашигт малтмалын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт шаардлагатайг хэлж хэд хэдэн санал уламжлав.
Үүндээ мод бэлтгэлтэй холбоотой зохицуулалт, Гутайн даваа-Хөмүүл голын эхийн БЦГ-ын хамгаалалтын захиргаанд Батширээт сумын төлөөллийг оруулах, Ойн ангийн мэргэжилтнүүдийг төрд 5 жил ажилласны тэтгэмжид хамруулах зохицуулалт, Хоршоо хөгжүүлэх санд мод үржүүлгийн чиглэлийг оруулах гэх мэт саналуудыг тусгалаа.

Мөн иргэд - сумын ЗДТГ-ын байр, ЭМТ-ийн авто машины шинэчлэл шаардлагатайг хэллээ. Төрийн ажил цахимаар явж буй үед сумын ЗДТГ-т цахим ажилтан шинээр бий болгох хэрэгцээ шаардлага үүсэж байна. Иргэдэд хүний хөгжил, соён гэгээрүүлэх, мэдлэг олгох ажил явуулах, ахмадын тэтгэврийг инфляцитай уялдуулан нэмэх, Нийтийн цэнгээнт бүжгийн “Тоонот” клубийн үйл ажиллагаатай холбогдсон асуулт асууж, саналаа хүргэлээ.
Батширээт сум бол Монголын нууц товчоонд дурдагдсан Тэргүүн Өндөр, Хорхонуг Жибур, Ихсийн газар, Хулдгар Хун, Бэдэр хошуу, Химурга горхи, Хорчихуй болдог, Ботохан бооржи зэрэг газрууд Биндэръяа уулын чулуун зэвсгийн бууц, Рашаан хад, Үзүүр цохионы сүг зураг, тамга тэмдэг , Хажуу нуурын буган хөшөө, Баянгол Эгийн Живхээстэйн хүн чулууд, Кидан улсын үеийн Өглөгчийн хэрэм, Өгөөмөр Ёл, Живхээстэй, Бархын дөрвөлжин булш зэрэг түүх, өв соёлын дурсгалтай. Тиймээс түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд авто зам барих ажлыг эхлүүлэхээр зорьж байна.




