#Тойрог1 мин унших
Баян-Адаргачууд хөрсөндөө буухгүй байгаа хууль, тогтоолыг өөрчлөхөд анхаарч ажиллахыг хүслээ

“Эргэх холбоо - Иргэдээ сонсох” уулзалт Баян-Адарга суманд боллоо. Тус сумын иргэд, хөдөөгийн малчид, төрийн албан хаагчдыг хамруулсан 120 гаруй хүн уулзалтад оролцож, орон нутагт тулгамдаж буй, хууль тогтоолын хэрэгжилт хөрсөндөө нийцээгүй хэд хэдэн асуудлаар саналаа уламжилж, 13 хүн асуулт асууж, хариулт авлаа.
Тодруулбал, Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хуультай холбогдсон асуудлууд, Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багшаас бусад, захиргааны удирдлага, боловсролын бусад ажилтны орон тооны жишиг нормативыг тогтоосон 2018 оны БСШУС-ын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалыг эргэж харах, ЭМДС-ийн тогтолцоо, тэтгэвэр, тэтгэмж, цалингийн нэмэгдэл, төрийн шударга ёсны хүсэмжлэл, хоршооны зээл, малчдыг соён гэгээрүүлэхтэй холбогдсон асуудлаар иргэдийн саналыг хүлээн авч хаврын чуулганаар дэвшүүлэн ажиллах болно.




