Үйл явдал1 мин унших

Сүхбаатар аймагт: “Усны хэлэлцүүлэг”

Сүхбаатар аймагт: “Усны хэлэлцүүлэг”

Ажил хэрэгч томилолт Сүхбаатар аймагт тойргын гишүүдийн хамт үргэлжиллээ.

Дэлхий нийтээрээ усны чанарын ерөнхий шинжилгээг автомат, хиймэл оюун ухаанд суурилсан технологиор хийдэг болсон өнөө үед Баруун-Урт суманд хэрэгжих гэж буй энэхүү төсөл онцгой ач холбогдолтой.

Төслийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн технологитой, ус цэвэршүүлэх, эвдрэл гэмтлийг тухай бүрд нь илрүүлж засварлах боломжтой систем нэвтрүүлэхээр төлөвлөж байна. 5 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилттэй уг төсөл хэрэгжиж буй нь бодит ахиц, давуу тал юм.

Цаашид зөвхөн Баруун-Урт гэлтгүй бусад сум суурин газруудад ч усны асуудалд онцгойлон анхаарч, шат дараатай ажиллах шаардлагатай байна. Мөн хаягдал усыг дахин боловсруулж, эргэлтэд оруулах чиглэлд бодитой шийдлүүд хэрэгжүүлэх нь чухал гэдгийг иргэд онцолж байлаа.

Орон нутгийн хөгжилХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2017
  3. 2015
  4. 2014
  5. 2012
  6. 2011
  7. 2010
  8. 2009