Үйл явдал1 мин унших

Өнөөдөр “Чингэлтэй” дүүргийн дүү нартайгаа уулзлаа

Let’s EDU боловсролын хөтөлбөр хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Бид анх Чингэлтэй дүүргийн 24 хороонд хөтөлбөрөө нээлттэй зарлаж, 24 хорооны идэвх санаачилгатай, манлайлах чанартай залуусыг сонгон оролцуулсан билээ.

Энэ хугацаанд оюутнуудынхаа идэвх, оролцоо, харилцан уялдаа, эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой дөрвөн удаагийн хамтарсан арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Эдгээр уулзалт, үйл ажиллагаа нь зөвхөн нэг удаагийн арга хэмжээ биш, залуучуудыг өөрсдийн үзэл бодол, манлайлал, нийгмийн хариуцлагаа тодорхойлох суурь болсон гэж бид харж байна.
Тэтгэлгийн эзэд та бүхэн энэхүү хөтөлбөрийн өнөөдрийн оролцогчид төдийгүй, маргаашийн манлайлагчид гэдгээ ухамсарлан, цаашдын үйл ажиллагаандаа идэвхтэй, тууштай оролцоно гэдэгт итгэж байна.

Боловсрол, Соёл, спорт, залуучуудХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2021
  2. 2020
  3. 2018
  4. 2015
  5. 2014
  6. 2013
  7. 2012
  8. 2009