Үйл явдал1 мин унших
УИХ-ын гишүүн О.Саранчулуун Хэнтий аймаг ажиллаж байна
Иргэн: М.Энх-Амгалан ослын дараа дөрвөн мөчний хүнд бэрхшээлтэй тулгарч, эмч нар хүртэл “хөл дээрээ босохгүй” гэж хэлж байсан ч тэр итгэлээ алдсангүй. Өвдөлт, эрсдэл, сорилтыг зориг тэвчээрээр даван туулж, өнөөдөр өөрийн хүчээр босож чадсан нь жинхэнэ хүний тэсвэр, зорилгын илэрхийлэл болж байна. Өнөөдөр тэр хөл дээрээ зогсон сэтгэгдлээ хэллээ.
Өөрийгөө “чадахгүй” гэж гололгүй, бэрхшээлээс илүү боломжид итгэж урагш алхсан нь үнэхээр сэтгэлд хүрч, урам зориг өглөө.
Түүний ойрын зорилго өндөр барилга байгууламж бус, харин цомцог гэрийн дулаан орчинд иргэдээ нэгтгэн, иог бясалгал зааж, өөрийн туулсан замналаар бусдад гэрэл асаах.
Энэ даруухан мөрөөдлийн цаана асар их тэсвэр, итгэл, бусдад түгээх чин хүсэл оршиж байна.
Сэтгүүлч Б.Одончимэг






