#Тойрог1 мин унших
Хэнтий аймагт “Санхүүгийн боловсрол - Бидний амьдралд” хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Санхүүгийн боловсрол гэдэг бол зөвхөн тоо бодох тухай биш юм. Орлого, зарлагаа зөв зохицуулж, сахилга баттай байснаар амьдралын чанараа дээшлүүлэх бодит боломж бүрдэнэ. Зүүн аймгийн уулзалтын хүрээнд Монголбанк /Монгол Улсын Төв банк/, УИХ-ын гишүүн М.Ганхүлэгтэй хамтран иргэдэд санхүүгээ хэрхэн зөв төлөвлөж, зохистой зарцуулах талаар нээлттэй ярилцлаа.

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, Монголбанкны орон нутгийн төлөөлөл идэвхтэй оролцож, олон улсын туршлага, судалгаанд тулгуурласан мэдээллийг хуваалцан харилцан ярилцлаа.
Цаашид иргэд санхүүгийн мэдлэгээ нэмэгдүүлж, гар утасны аппликейшн ашиглан орлого, зарлагаа хянах, санхүүгийн хөтөчөө өөрсдөө бий болгох боломж улам нээгдэж байна. Иргэн бүр санхүүгээ зөв удирдаж чадвал өрхийн амьдралд бодит эерэг өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна. Уулзалтыг зохион байгуулан ажиллаж байгаа Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, төлөөллүүддээ талархаж байгаагаа илэрхийлж байна.



Сэтгүүлч Б.Хонгорсайхан






