Үйл явдал1 мин унших
2025 оны Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн шилдэг зөвлөлөөр шалгарлаа
НИТХ
Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөл нь 2025 онд гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зардалд төсвийн 1.05 хувийг тусгаж, зөвлөлийн үйл ажиллагааны хэрэгжилтийг 94 хувьтай биелүүллээ.
Энэ хүрээнд хүүхэд багачууд, оюутан залуучуудад чиглэсэн онол практикийн бага хурал, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхдийн дуу хоолойг хүргэх, үзэл бодлыг сонсох, аюулгүй амьдрах ухааны мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажилласан үзүүлэлтээр 2025 оны Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн шилдэг зөвлөлөөр шалгарлаа.
