#Тойрог1 мин унших
Татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгоход иргэдийн санал бодлыг тусгаж байна

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, М.Ганхүлэг нар татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилготой хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзалт хийж, санал бодлыг нь сонсож байна.

Энэ уулзалтаар иргэдийн өдөр тутмын амьдрал, аж ахуйн нэгжүүдийг бизнес эрхлэлтэд татварын бодлого хэрхэн нөлөөлж буй бодит асуудлуудыг хэлэлцэх, цаашид хууль, эрх зүйн орчныг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. Уулзалтаар татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, иргэдийн зүгээс гарч буй санал, шүүмжлэлийг нээлттэйгээр хэлэлцэж, хуулийн төсөлд тусгах боломжийг бүрдүүлж байна.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, М.Ганхүлэг нар Сэргэлэн, Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун сумдад ажиллаж, сумдын иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзсан. Цаашид уулзалтууд үргэлжилж, маргааш буюу 02 дугаар сарын 09-нд Чойбалсан, Гурванзагал сумдад, 02 дугаар сарын 10-нд Чулуунхороот, Дашбалбар сумдад ажиллан иргэдтэй уулзаж, саналыг нь сонсох хуваарьтай байна.

