#Тойрог1 мин унших
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Уранхайрхан багаас анх удаа Улсын аварга малчин цол хүртлээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Уранхайрхан багийн малчин Дарамрагчаагийн Бэхбат, гэргий Түмэндэмбэрэлийн Сарангэрэл нар "Улсын аварга малчин" цолоор шагнууллаа. Ийнхүү тэрээр Цэцэрлэг сумын 8 дахь, Уранхайрхан багаас шалгарсан анхны “Улсын аварга малчин” боллоо.
30 гаруй жил мал маллаж, мал сүргийнхээ бүтэц, таваарлаг байдал, чанарт онцгой анхаарч, тооноос илүү чанарт анхаарч ирсэн төдийгүй, үүлдэр угсааг нь тасралтгүй сайжруулж байна. Тэрээр эхнэр Т.Сарангэрэлийн хамтаар Мөрөн, Цагаан-Уул, Арбулаг, Тариалан сумдад отор нүүдэл хийж, мал сүргээ тарга хүч сайн авхуулж малын хорогдол гаргадаггүй, өвөлжөө хаваржаагаа үлгэр жишээ тохижуулдаг зэрэг малч сайхан чанараас нь нутгийн залуу малчид үлгэрлэж, суралцаж байдаг.

Түүнчлэн жил бүр 5-7 иргэнийг улирлын чанартай ажлын байраар хангаж жилдээ 10 гаруй сая төгрөгийг цалин хөлс болгон олгодог уламжлалтай. Сайн үйлсийн аян, нийгмийн нөлөөлөх аянуудад ч идэвхтэй оролцдог. Тухайлбал Хил хамгаалалтад бидний оролцоо “Нэг мянгат - Нэг агт” аянд идэвх санаачилгатай оролцож Улсын хилийн халдашгүй дархан байдлын үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж агт морьдоо хандивлажээ.

Буянт мал сүрэг нь мянга, түмээр өсөж, ашиг шим нь арвижих болтугай.
Сэтгүүлч Ц.Соёлмаа


