Үйл явдал2 мин унших
“Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх нь” Олон улсын симпозиум зохион байгуулагдлаа

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль болон Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-аас хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын симпозиум 2026 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү симпозиум нь их сургуулийн эмнэлгийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сургалт, судалгааны уялдаа холбоо, мөн Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх бодлого, чиглэлийг тодорхойлох зорилготойгоор зохион байгуулагдсан юм.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн О.Саранчулуун болон Эрүүл мэндийн яам, Боловсролын яам болон холбогдох байгууллагуудын төлөөлөл, ЖАЙКА-гийн төлөөлөгчид, дотоодын их, дээд сургуулиудын удирдлага, эрдэмтэн судлаачид, эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүд оролцлоо.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун:
"Одоогоос 8 жилийн өмнө анагаахын багш бид нар “Ашиглалтын өмнөх захиргааг”-аа Япончуудаас суралцан цаасан дээр эмнэлгээ байгуулж байсан юм. Миний ажилладаг байсан эрүүл мэндийн нийгмийн ажлын тэнхимийнхэн өнөөдрийн “Үйлчлүүлэгчийг дэмжих албыг” байгуулж билээ.
Энэ алба нь өвдсөн хүн эмнэлгийн хаалгаар ороод гарах бүх зураглал урсгалыг зохицуулдаг зөвлөдөг тусалдаг сэтгэлзүйчтэй хоолзүйчтэй нийгмийн ажилтантай сэргээн засахтай ч холбогдсон маш чухал бүтэц юм. Уржигдар Дорнодод харааны бэрхшээлтэй иргэд эмнэлгийн очер дараалал, үйлчилгээний хүртээмж мэдээлэл дээр гомдол гаргаж байсан. Хэрвээ Бүсийн оношилгооны төвүүд, ер нь том эмнэлгүүд энэ албаа хөгжүүлбэл өвдсөн хүний зовуурийг нимгэлэх, нөгөө талд ажиллаж буй хүмүүсийнхээ стрессийг бууруулдаг юм.

Тэгвэл, яг одоо Японы Жайкагийн төслөөр хэрэгжсэн АШУҮИС-ийн Монгол - Японы эмнэлгийн менежмент, мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх төслийн дараагийн шатны алхмыг хэлэлцэх хоёр орны симпозиум болж байна. Энэ ажлыг илүү сайн хэрэгжүүлэхэд нь эрхзүйн болоод бодлогын дэмжлэг үзүүлж, олонд таниулж өгөх нь гишүүд салбарын бидний үүрэг тул хуралд нь суунгаа хамт олонтойгоо уулзаж сууна" гэв.