Үйл явдал1 мин унших
О.Саранчулуун: Орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийн ажлын нөхцөл, үнэлэмжийг сайжруулахгүйгээр салбарын тогтвортой хөгжил яригдахгүй

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Тэрбээр "Энэ удаагийн зөвлөгөөн зөвхөн хэлэлцүүлэг бус орон нутаг, нийслэлийн удирдлагууд бодит асуудлаа нээлттэй ярилцаж, шийдэл хайсан нь чухал байлаа.
Аймаг, нийслэлийн түвшинд Нийгмийн эрүүл мэндийн төвийг бэхжүүлэх хэрэгцээ
Хүний нөөцийн бодлого, мэргэшсэн боловсон хүчний хомсдол
Сургалт, чадавхжуулалт болон тогтвортой ажлын орчны асуудал
гэсэн сэдвүүдэд оролцогчид санал нэгдэж, бодит өөрчлөлт шаардлагатай байгааг онцоллоо.
Орон нутагт ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн ажлын нөхцөл, үнэлэмжийг сайжруулахгүйгээр салбарын тогтвортой хөгжил яригдахгүй гэдэг дээр бид санал нэг байна.
Цаашид бодлого хоорондын уялдаа, салбар дундын хамтын ажиллагааг илүү бодитой болгож, орон нутгийн оролцоог төвд тавьсан шийдлүүдийг дэмжин ажиллана" гэв.