#Тойрог1 мин унших
Улсын тэргүүний Булган сумынхантайгаа уулзлаа

Гавъяа, Шагнал
Өнгөрсөн хугацаанд Булган сумынхаа авто замыг шинэчлэх, эмнэлэг сургууль гээд төрийн үйлчилгээний байгууллагуудыг бэхжүүлэх, цахилгааны шөнийн тарифаас чөлөөлөх гээд чамгүй олон ажилд анхаарсан.
Мөн Булган боомтоор 8-аас дээш суудалтай автомашинаар хил нэвтрэх асуудлыг шийдсэн.
Удахгүй боомтын ажиллах цагийн хуваарийг уртасгаж хагас сайн өдөр ч ажилладаг болгоно. Мөн удаашраад байгаа Булган боомтыг өргөтгөх асуудалд онцгой анхаарч ажиллана. Байтаг боомтыг байнгын ажиллагаатай боомт болгох, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар авто зам барих ажлыг шахаж хурдлуулна. Булганчууд Та бүхэн маань удахгүй болох сар шинэдээ сайхан шинэлээрэй.



