#Тойрог1 мин унших
Эрдэнэбүрэн : Улсын тэргүүний тариаланч тодорлоо

Ханийн минь нутаг, хадмын минь өлгий болоод ч тэр үү өөлд түмнийхээ голомт болсон Эрдэнэбүрэн сумандаа би элэг сэтгэлтэй. Эрчим хүчний тусгаар тогтнол авчрах Эрдэнэбүрэнгийн УЦС энд баригдах, хөгжилд дөтөлсөн гэрэл цахилгаан, авто замтай болоход нь хүүгийн ёсоор зүтгэсээн зүтгэсэн. Улсын тэргүүний тариаланч болсон Ш.Нямсүрэн эгчийн маань баярыг хуваалцахаар сумын Соёлын төв дүүрэн цугласан нутгийн олноо хараад сэтгэл догдолсон.
Аваргын шагналаа төрсөн өдрөөрөө гардан авсан хөдөлмөрч эгчдээ зориулаад Алтан намар дууг ч аялаад авсан. Аа яахав тэглээ гээд сониуч шооч зарим нэг амьтан хүний ярианы сэдэв болж л буй сурагтай. Яахав дээ олныхоо дунд хүнээрээ, үнэнээрээ байх сайхан. Хүн л юм хойно хөөрч догдлоод дуулах, хөндүүрлэж эмтрээд уйлах ч үе байнаа байна. Ажилсаг хөдөлмөрч Эрдэнэбүрэнчүүддээ, Нямаа эгчдээ БАЯРЛАЛАА.





