Үйл явдал1 мин унших
ФОТО: Төрийн дээд шагнал хүртсэн эрхмүүдэд баяр хүргэе

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол хүртээлээ.
-Дашзэгвийн Гончигдорж Соёл, урлагийн салбарт 50 шахам жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөөгийн соёлын хөгжил, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж “Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн” цолоор,
-Чүлтэмсүрэнгийн Цэрэнчимэд Төрийн хяналт, аудитын тогтолцоог бэхжүүлэх, орон нутгийн төсөв, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх үйл хэрэгт оруулсан гавьяаг нь үнэлж “Монгол Улсын Гавьяат эдийн засагч” цолоор,
-Түмэннасангийн Норовжав Төрийн тусгай алба, үндэсний аюулгүй байдал, хил хамгаалалтын салбарт олон жилийн хөдөлмөр зүтгэл гаргасныг нь үнэлж “Монгол Улсын Гавьяат хуульч” цолоор,
-Чойнямын Түмэндэмбэрэл Волейболын спортын хөгжил, хүүхэд залуучуудын хүмүүжил, тамирчдын залгамж үеийг бэлтгэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж “Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч” цолоор тус тус шагнагдлаа.
??Эх орон, ард түмэн, салбарынхаа хөгжил дэвшлийн төлөө олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, төрдөө үнэлүүлсэн эрхэм та бүхэндээ халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.








