Үйл явдал1 мин унших
Ховд аймгийн Булган сумын малчин С.Батсуурийнх Улсын аварга малчин боллоо
Гавъяа, Шагнал
Улаанбаатар хотоос 1855км-ийн алс Ховд аймгийн Булган сумын Бойтог багаас энэ жил Сүхтээн Батсуурь Жийживийн Оюунбилиг нар улсын аварга малчин боллоо. Эднийх олон үеэрээ хязгаар нутгаа хамгаалж яваа өөлт түмний төлөөлөл. Цагийн хөндийг туулж зовлон үзсэн өөлтүүд ямар ч үед алтан хилээсээ алхам ч холдохгүй сахин суугаа гавьяатай. Иймдээ ч адуу тэмээний бэлчээр нь хэдийгээр хоорондоо 300 гаруй километрийн зайтай ч цагийн эргэлтэд малаа даган нүдл зүйлсээр өнөөдрийг хүрчээ.
Эх сурвалж:
МҮОНТВ

