Үйл явдал1 мин унших
М.Чинбат Булган аймгийн Булган сумын дөрөв дэх "Улсын аварга тариаланч" боллоо
Булган аймгийн Булган сумын 4 дэх улсын аварга тариаланч Чинбат салбартаа 33 дахь жилдээ хөдөлмөрлөж байна. Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдэлд Чинбатын аав ээж ногоо тарьдаг байжээ. Үүнийг тэрээр үргэлжлүүлэн хүнсний ногооноос эхлээд төрөл бүрийн зүйл тарьсан байна. Чинбат 1987 онд Бүрэгхангай сумын нэгдлийн даргын жолоочоос ажлын гараагаа эхлүүлж байх үед гэргий Энхбаяр мөн ХАА-н дээд сургуулийг төгсөж ирээд Бүрэгхангай сумд агрономичоор ажиллажээ. Өөрөөр хэлбэл ургацын талбай тэднийг учруулж газар тариаланд хамтдаа зүтгэх үндэс болсон байна.
Эх сурвалж:
МҮОНТВ




