Улсын аварга малчин өрхийн тэргүүн Отгондорж гэргий Отгонжаргал нар Алтан уулынхаа хормойд намаржиж ар талд нь өвөлжиж олон нуураар зусаж Дулаахан уулын хормойд хаварждаг байна. Анх Хонгор толгой багт танилцаж 100 гаруй толгой малтайгаар гэр бүл болж байжээ. Үүнээс хойш 30 гаруй жил мал маллахдаа тоо толгойг нь 500-д багтаан барьж байна. Сүүлийн жилд ажил хөнгөвчлөх тоног төхөөрөмжийг ашиглан хот айлаараа хоршоолж ажилласнаар мал онд мэнд орж малаа аас авах ашиг шим нэмэгдэж байгааг хэллээ.