Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багаас 15 жилийн дараа улсын аварга малчин шалгарлаа. Шинэхэн аварга малчин Мягмаржав Лэгзмаа нар анхны төлөө авахтайгаа зэрэгцэн 30 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ улсдаа үнэлүүлж байна. Өрхийн тэргүүн Мягмаржав Архангай аймгийн Тариат сумын уугуул. Харин гэргий Лэгзмаа Хараат багийн Хавтгайн гозгор гэх дулаан нөмөртэй энэ нутагтаа үе дамжин нутаглаж иржээ.