#Тойрог1 мин унших

Цагаан-уул, Цэцэрлэг сумын цахилгаан хангамжийг шийдэх 2 төслийн хөрөнгө оруулалтыг эрчим хүчний сайдын багцад тусгууллаа

Цагаан-уул, Цэцэрлэг сумын цахилгаан хангамжийг шийдэх 2 төслийн хөрөнгө оруулалтыг эрчим хүчний сайдын багцад тусгууллаа

Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсөвт багтаагүй үлдсэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Цэцэрлэг сумдын эрчим хүчний хангамжийг сайжруулах 2 чухал төслийн хөрөнгө оруулалтыг Эрчим хүчний сайдын багцад тусгуулж чадлаа.

Эхнийх нь “Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас Цэцэрлэг сумын Могойн гол хооронд 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам дахь хуучин изоляторыг, шинэ ПС-70 болгож солих ажлын засварт шаардлагатай 95 сая төгрөгийг шийдвэрлүүллээ.

Мөн Цагаан-Уул сумын цахилгаан хангамжийн 10кВ болон 0,4 кВ-ын шугам сүлжээг шинэчлэх, 10/0,4 кВ-ын хүчин чадалтай 160 кВА чадалтай дэд өртөөний барилгын ажлыг 990 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр болж, 2026 онд онд 200 сая төгрөгийн ажлыг эхлүүлэхээр боллоо.

Ингэснээр Цэцэрлэг, Цагаан-Уул сумын айл өрхүүд, аж ахуйн нэгж, албан байгууллага болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад цахилгааны хүчдэл байнга унадаг асуудал бүрэн шийдэгдэж, эрчим хүчний бэрхшээлгүй болох юм.

Цагаан-уул, Цэцэрлэг сумын цахилгаан хангамжийг шийдэх 2 төслийн хөрөнгө оруулалтыг эрчим хүчний сайдын багцад тусгууллаа
Цагаан-уул, Цэцэрлэг сумын цахилгаан хангамжийг шийдэх 2 төслийн хөрөнгө оруулалтыг эрчим хүчний сайдын багцад тусгууллаа
Цагаан-уул, Цэцэрлэг сумын цахилгаан хангамжийг шийдэх 2 төслийн хөрөнгө оруулалтыг эрчим хүчний сайдын багцад тусгууллаа

Сэтгүүлч Ц.Соёлмаа

ХөвсгөлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2018
  3. 2017
  4. 2014