Үйл явдал1 мин унших
Төрийн дээд одон, медаль гардууллаа

Гавъяа, Шагнал
Гал морин жилийн босгон дээр улс эх орондоо хийж бүтээсэн ажил үйлсээ үнэлүүлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон, медаль хүртсэн тойргийнхоо иргэддээ баяр хүргэж, ажил үйлсэд нь амжилт хүсье.
Халх голын дайн, дэлхийн хоёрдугаар дайныг үзсэн амьд түүх болсон Чингэлтэй дүүргийн 102 настай ахмад Б.Баасанхүү эмээ Алтан гадас одонгоор шагнуулсаныг гардуулж өгсөндөө баяртай байна. Б.Баасанхүү гуай болон үр хүүхдүүдэд нь эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

Сэтгүүлч Ц.Соёлмаа
