Үйл явдал1 мин унших
“МоАН санаачилга" ТББ-ын 30 гаруй гишүүдэд “Ардчиллын гэрэгэ”-г гардууллаа

Гал морин жилийн босгон дээр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү ахын минь ардчиллын төлөөх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор үүсгэн байгуулсан “МоАН санаачилга” ТББ-ын гишүүд, хамтран зүтгэгч, дэмжигчдийн итгэл, сэтгэлээр тус ТББ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.
Тэгвэл өнөөдөр шинийн 10-ны билэгт сайн өдөр Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “МоАН санаачилга" ТББ-ын 30 гаруй гишүүдэд “Ардчиллын гэрэгэ”-г гардууллаа.
Ардчилсан нам 36 жилийн дараа ахин гишүүдээ нэгтгэж, намаа илүү цэгцтэй, нээлттэй болгож байгаад талархаж байна. Ардчиллын төлөөх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт МоАН санаачилгын нийт гишүүд, дэмжигчид маань үргэлж бат зогсоно гэдэгт итгэлтэй байна.

