Үйл явдал1 мин унших
МАН-ын Бага хурал – II хуралдаан Тусгаар тогтнолын ордонд боллоо

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
МАН-ын Бага хурлын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар эдийн засгийн бодит үзүүлэлтүүдийг танилцууллаа.
2025 оны жилийн эцсийн байдлаар:
• Эдийн засгийн өсөлт – 6.8%
• Өсөлтийн 40%-ийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлэв,
• Оюутолгой 1.1 нэгж хувийн нэмэр оруулав,
• Нүүрсний экспорт – 90 сая тонн (түүхэн дээд амжилт)
• Экспортын орлого – 15.7 тэрбум ам.доллар
• Аялал жуулчлал – 700 сая ам.долларын орлого
• Самнасан ноолуурын экспорт – 335 сая ам.доллар (3.8 дахин өсөлт)
• Валютын нөөц – 7 тэрбум ам.доллар (+1.5 тэрбум)
Ерөнхий сайд “Монголын эдийн засаг зөв чиглэл, зөв голдиролдоо орж байна” хэмээн онцолж, өсөлтийн үр өгөөжийг иргэн, өрх бүрд бодитоор хүргэх зорилгоор “Цэгцрэх 300 хоногийн төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхэлснийг мэдэгдлээ. Дараагийн шатанд бодлогын төвд хүртээмж тавигдана.
