Үйл явдал1 мин унших
Хэрлэн багийн иргэдтэй уулзалт хийлээ

“Хийдийн суурин” гэж нэрлэгдсэн хотын анхны суурьшлын бүс болох “Хэрлэн” нэгдүгээр багийн иргэдийн төлөөлөл 90 гаруй хүнтэй өнөөдөр тойргийн гишүүдээ төлөөлөн УИХ-ын гишүүн М.Ганхүлэгийн хамт уулзалт хийж, УИХ-ын хууль тогтоол, хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, иргэдээ сонслоо.
Иргэдийн зүгээс ХӨАА, газар тариалангийн газар олголт, Түүхэн аялал жуулчлалын бодлоготой Монгол хатдын өргөө, Хүннү дуурлигын түүхэн дурсгалыг холбох, тэтгэврийн нэмэгдэл, шатахууны хомстол, цахилгаан авто машины хэрэглээтэй холбоотой асуулт асууж, хариулт авлаа.
Мөн улсын аварга тариаланч ЧЭрдэнэцэцэг: Тариалангийн тухай хуулийг ойлгомжтой болгож, хүнсний ногоо тариалалтын чиглэлээр олгодог газрыг дамлан зардаггүй байх зохицуулалтыг хуульд оруулах шаардлагатайг уламжлав.
Хэрлэн нэгдүгээр баг нь 3928 хүн амтай, 1085 өрхтэй, Хэрлэн сумын эдийн засгийн ач холбогдол бүхий баг юм.





