#Тойрог1 мин унших

Хэнтийн аймгийн Хэрлэн сумын Сариг багийн иргэдтэй уулзлаа

Хэнтийн аймгийн Хэрлэн сумын Сариг багийн иргэдтэй уулзлаа

Өнөөдрийн сүүлийн уулзалт Хэрлэн сумын Сариг багт боллоо. Уулзалтаар улс орны нөхцөл байдал, УИХ-аар хэлэлцэгдэх хууль тогтоолын талаар танилцуулж иргэдийн санал, сэтгэгдлийг сонслоо.

Хэнтийн аймгийн Хэрлэн сумын Сариг багийн иргэдтэй уулзлаа

Иргэдийн зүгээс Газрын тухай хуульд хөрсөндөө нийцсэн, амьдралтай заалт оруулах,  Авто зам ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд анхаарахыг хүслээ. Тодруулбал,  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний өөрийн эзэмшлийн нэг тээврийн хэрэгсэл авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх” заалт чирэгдэл учруулж буйг хэллээ.

Мөн тэтгэврийн нэмэгдэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдийн эзэмшлийн хувьцааны ногдол ашиг, дотоодын аялал жуулчлалын үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний үнэ, Шүүх засаглалын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар асуулт асууж, хариулт авлаа.

Хэнтийн аймгийн Хэрлэн сумын Сариг багийн иргэдтэй уулзлаа

Хэнтий АймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2014
  3. 2013