Үйл явдал1 мин унших
Цогт-Өндөр багийн малчид өвөлжөө, хаваржааны газар эзэмших эрх зөрчигдөж буйг уламжиллаа

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Өнөөдөр эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд Хэрлэн сумын Цогт-Өндөр багийн иргэдтэй уулзалт хийж, ирэх хавар УИХ-аар хэлэлцэгдэх хууль тогтоол, Засгийн газрын онцлог шийдвэрийн талаар мэдээлэл хүргэж, иргэдийн санал бодлыг сонслоо.
Уулзалтад Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Д.Эрдэнэбаатар, тус багаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Э.Одхүү болон багийн 40 шахам иргэн оролцож, татвар, нийгмийн даатгал, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар тодруулж, санал хүсэлтээ илэрхийллээ.
Цогт-Өндөр баг 500 хүн ам, 197 өрхтэй. Малчин болон мал бүхий 74 өрхтэй. Үүнээс 40 өрх малаа малладаг, тиймээс малчдаас өвөлжөө, хаваржааны газар хууль эрх зүйн орчинд тулгамдаж буйг уламжлав. Мөн баялгийн сан, сошиал орчин дахь зохицуулалтын талаар тодруулж, хариулт авлаа.
