Үйл явдал1 мин унших
Эх орончдын үйлс үүрд гэрэлтэн бадарч, Монгол Улс мөнх оршин тогтнох болтугай

Бүрэн эрхт Монгол Улсынхаа нэгэн зууны түүхийг бичиглэж буй улс төрийн ууган хүчин Монгол ардын нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ой, Эх орончдын өдрийн мэндийг нийт монголчууд, намын журмын нөхөд, нутгийнхаа зон олондоо өргөн дэвшүүлье.
Тусгаар тогтнолоо бэхжүүлж, эх орноо бүтээн босголцоход залуу халуун нас, бүхий л амьдралаа зориулсан ахмадууд, тэдний үр хүүхдүүд, аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож яваа зүтгэлтнүүд, намын гишүүд, дэмжигчид, Сэцэн хан, Хан Хэнтий нутгийн ахан дүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Эх орончдын үйлс үүрд гэрэлтэн бадарч, Монгол Улс мөнх оршин тогтнох болтугай.
