Үйл явдал2 мин унших

Эм зүйн салбарын 100 жилийн хөгжлийн үр дүн, туршлага - хэтийн чиг хандлага” эрдэм шинжилгээний бага хурал болов

Эм зүйн салбарын 100 жилийн хөгжлийн үр дүн, туршлага - хэтийн чиг хандлага” эрдэм шинжилгээний бага хурал болов

Эм зүйн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг 2023 онд тэмдэглэж байв. Тус салбарын эрдэмтэн, профессорууд 100 жилийн хөгжлийн үр дүн, туршлага болон хэтийн чиг хандлагаа хэлэлцэв. Эрдэм шинжилгээний бага хурлаар эм зүйн салбарын 100 жилийн хөгжлийн үр дүн, үнэлэлт, дүгнэлтийг түүхэн баримт болгон үлдээх зорилгоор ахмад зүтгэлтнүүд илтгэл хэлэлцүүлж, эрдэм шинжилгээ судалгааны ажлуудаа танилцуулсан юм.

Тухайлбал, ЭЗУ-ы доктор, профессор, GMP-н шинжээч М.Уранчимэг “Дотоодын эмийн үйлдвэрийн хөгжил, үр дүн, хэтийн төлөв”, АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн захирал, ЭЗУ-ны доктор, профессор Д.Даваадагва “Эм зүйн шинжлэх ухаан ба Монголын уламжлалт анагаах ухааны уялдаа, хөгжлийн онцлог”, МАУА-ийн академич, Иркутскийн АУИС-ийн хүндэт профессор, ЭЗУ-ы доктор, профессор С.Цэцэгмаа “Эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлын асуудал” зэрэг 30 гаруй илтгэл хэлэлцүүлэн, санал солилцов.

Эм зүйн салбарын 100 жилийн хөгжлийн үр дүн, туршлага - хэтийн чиг хандлага” эрдэм шинжилгээний бага хурал болов

Мөн салбарын залуу судлаачдын дунд шилдэг илтгэлийн уралдаан явуулж нийт 40 гаруй илтгэл тавигдсанаас шилдэг таван бүтээлийг шалгаруулсан ба тус илтгэлүүдийн хураангуйг нийтийн хүртээл болгох юм.

Бага хурлаар хэлэлцүүлсэн илтгэлүүд, эрдэмтэн судлаачдын санал зөвлөмж, залуу судлаачдын дуу хоолойг цаашдын бодлого шийдвэрт тусган, шинжлэх ухаанч шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой хурал болсныг онцлон тэмдэглэлээ.

Эм зүйн салбарын 100 жилийн хөгжлийн үр дүн, туршлага - хэтийн чиг хандлага” эрдэм шинжилгээний бага хурал болов

Манай улсад 30 орчим эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, 470 гаруй эм, эмнэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, 2800 орчим эмийн сан үйл ажиллагаа явуулж, иргэд, эрүүл мэндийн байгууллагуудад эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Эрүүл мэндХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2023
  2. 2016
  3. 2015
  4. 2014
  5. 2013
  6. 2012