Үйл явдал1 мин унших
Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны 105 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье

1921 оны гуравдугаар сарын 1-нд эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг сэргээн мандуулах зорилгоор эх орончид нэгдэн намынхаа анхдугаар их хурлыг хийж, шинэ цагийн түүхийн эхлэлийг тавьсан билээ. Тэр цаг үед Монгол орон гадаад, дотоодын хүнд нөхцөлд байсан ч үндэсний дэвшилтэт үзэлтэй залуус, сэхээтнүүд эх орныхоо ирээдүйн төлөө зориглон тэмцэж, Ардын хувьсгалын ялалтад хүргэсэн нь түүхэн том үйл явдал болсон юм.
Энэ өдөр бол зөвхөн нэг намын ой бус, харин Монголын тусгаар тогтнол, төрт ёс, ард түмний эв нэгдлийн үнэ цэнийг сануулсан түүхэн өдөр билээ. Өвөг дээдсийн маань эх оронч үзэл, зориг тэвчээр, алсын хараа өнөөдрийн бидэнд эрх чөлөөтэй, тусгаар Монгол Улсад амьдрах боломжийг бүрдүүлсэн.
Түүхэн замналаа хүндэтгэн дурсаж, тусгаар тогтнолоо бататган, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө эв нэгдэлтэй зүтгэхийг хүсэн ерөөе. Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны 105 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.
