#Тойрог1 мин унших
Б.Бат-Эрдэнэ: Бага ангийн хүүхдүүд 1942 он, дунд ахлах ангийн хүүхдүүд 1972 оны барилгад хичээллэж байна!

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын ЕБС барилга 80 хувийн гүйцэтгэлтэй байхад нь улсын комисс хүлээгээд авчихсан гэж байгаа! Ямар ч мундаг эрх мэдэлтэн, бөх зүрхтэй нөхөд байсан юм байгаан.
Салбарын Сайд ямартай ч очиж. Наранбаяр сайдад баярлалаа. Гэхдээ асуудлууд дуусаагүй.

Баригдаж байгаа сургуулийг АХБ зээлээ дуусгана гэнэ. Энэ сургууль ашиглалтанд орсоноор 1942 оны барилгад сурч буй бага ангийн хүүхдүүд шинэ сургуульд орно. 1972 оны барилгад сурч буй хүүхдүүд тэндээ хэвээрээ үлдэнэ. 2027 оны төсөв дээр энэхүү 1972 оны сургуулийг халж шинэ сургууль барих төсвийг тавихын төлөө Наранбаяр сайдыг хамтран ажиллахыг хүсэж байна.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан

