#Тойрог1 мин унших
“Дурсамжийн дэвтэр”-ийн аян 5 дахь жилдээ Орхон аймагт үргэлжилж байна

Эх сурвалж:
Гадаад харилцааны яамОдоохон...
#Тойрог1 мин унших

Эх сурвалж:
Гадаад харилцааны яамХойд бүсийн төгсөх ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг “Дурсамжийн дэвтэр”-ийн аян Орхон аймгаас эхэллээ. Энэ удаад Орхон аймгийн ЕБС-уудын нийт 1800 гаруй сурагч дүү нарыгаа хамруулахаас гадна “Амьдралын дизайн” сэтгэлзүйн чиглүүлэх сургалтыг сэтгэлзүйч ЭБямбасүрэн удирдан явууллаа.
Тус аян нь Хойд бүсийн хэмжээнд 2 дахь жилдээ, Орхон аймагт 5 дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй нь энэ юм.
Өнгөрсөн жил аянд Орхон Хөвсгөл Булган аймгийн нийт 4000 гаруй сурагч хамрагдаж, тэднээс 36 анги нь рийл бичлэгийн уралдаанд оролцон, шилдэг ангиуд зусланд амрах эрхээр шагнагдаж байв.
Аяныг “Утсанд бага дурсамжид их цаг зарцуулъя” уриатайгаар хүүхдүүдийн ухаалаг утасны хэрэглээг бууруулах, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, анги хамт олны уур амьсгалыг сайжруулж, үерхэл нөхөрлөлийг бэхжүүлэн, сурагч насны нандин дурсамжийг үлдээх зорилго “Багшийн хөгжлийн гарц” НҮТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.
