#Тойрог1 мин унших

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа сонслоо

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа сонслоо

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, ажилтнуудтай өнөөдөр орой уулзалт хийж, тэдний саналыг сонслоо.

Уулзалтад 70 гаруй хүн оролцсон бөгөөд нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, ОУ-ын туршлага судлах, ЭМД-ын тогтолцоо, Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын эрх зүйн байдлын тухай, төрийн албан хаагчдын 9 хувийн цомхотгол, санхүүжилт, салбарын яамны уялдаа холбоо гэх мэт хэд хэдэн асуудлаар 10 гаруй эмч, сувилагчид асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийллээ.

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа сонслоо

Мөн Нэгдсэн Эмнэлгийн зүгээс эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй зарим асуудлыг танилцуулж, цаашид шийдвэрлэх шаардлагатай тоног төхөөрөмж, үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, 128 зүслэгтэй Компьютер томограф аппарат шийдвэрлэх, хавдрын хими эмчилгээний тасагтай болох, сэргээн засах тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, түргэн тусламжийн автомашинтай болох, байгууллагын камержуулалтыг сайжруулах, суурин компьютерыг нэмэгдүүлэн шинэчлэх зэрэг асуудлууд тулгамдаж буйг уламжлав.

Хэнтий АймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2014
  3. 2013