#Тойрог1 мин унших

Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын байгууллагуудын харьяа төрийн албан хаагчидтай уулзлаа

Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын байгууллагуудын харьяа төрийн албан хаагчидтай уулзлаа

Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын байгууллагуудын харьяа төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, улс орны өнөөгийн нөхцөл байдал болон УИХ-аар хэлэлцэгдэж буй голлох хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгч, салбарт тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг нь сонслоо.

Уулзалтын үеэр төрийн албан хаагчид салбарын цомхотгол, цалин хангамж, төрийн үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй хүндрэл, санхүүжилтийн асуудлыг хөндөн ярив. Мөн бүтцийн өөрчлөлтөөс шалтгаалан залуучууд руу чиглэсэн төрийн бодлого алсарч буйг мэргэжилтнүүд онцолж байлаа.

Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын байгууллагуудын харьяа төрийн албан хаагчидтай уулзлаа

Төрийн шагналт Р.Чойномын нэрэмжит номын сан өдөрт 80-100 хүнд үйлчилдэг ч уншлагын танхим хүрэлцэхгүй, барилгаа засварлан арчилсан хэдий ч дулаан алдагдал ихтэй, цахилгааны ачааллаа дийлэхгүй байгаа тул шинэчлэх шаардлагатайг уламжлав. Түүнчлэн аймгийн хэмжээнд номын сангийн санхүүжилт зогссон, хөмрөгөө баяжуулах хэрэгцээ үүсээд байгааг дурдлаа.

Соёлын байгууллагуудын хувьд санхүүжилт болон нэмэлт орлогыг татсантай холбоотойгоор төрийн үйлчилгээг хэвийн явуулахад хүндрэл үүсэж, өр төлбөр нэмэгдэж буйг салбарын мэргэжилтнүүд хэлж байв.

Мөн АДБ-ийн “Хан Хэнтий” чуулга “Чингис хаан” дуурийн оюуны өмчийг авсан талаар мэдээлж, уг дуурийг дэглэн үзүүлэхэд шаардлагатай 260 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхээр салбарын сайд амлалт өгсөн ч одоогоор хүлээгдэж байгааг танилцууллаа. Цаашид түүхэн аялал жуулчлалтай уялдуулан морин цирк хөгжүүлэх, шинэ уран бүтээл туурвих чиглэлээр саналууд дэвшүүлсэн юм.

Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын байгууллагуудын харьяа төрийн албан хаагчидтай уулзлаа

Хэнтий АймагХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2018
  2. 2014
  3. 2013